Манай компани нь Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин орж хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байсан энэ үед ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм.
Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа, мал эмнэлэг, ариун цэврийн байдалд хянан магадлагаагаар "ААА" зэрэглэлийн ИТГЭМЖЛЭЛ авсан үйлдвэр.
Мах бэлтгэх, хиам болон нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх үйл ажиллагаанд эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжилж хянах тогтолцоог нэвтрүүлсэн үйлдвэр.
Үйлдвэрлэл явуулдаг өөрийн байрандаа TL 140 ISO/IEC 17025:2005 ( MNS ISO/IEC 17025;2007 ) стандартын шаардлага хангасан итгэмжлэгдсэн сорилтын лабораторитой болсон үйлдвэр.
Манай компани 2023 онд Эмээлтэд 5000 м2 талбай бүхий мал төхөөрөх,мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.Тус үйлдвэр нь мал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдож олон улсын Халал болон HACCP гэрчилгээгээр баталгаажсан болно.
Бид 30 гаруй жилийн турш хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн чанарын шаардлага бүрэн хангасан эрүүл махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн билээ. ХБНГУ-ын техник, технологиор 60 орчим нэр төрлийн консерв, хиам, зайдас,саван зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн,бүтээгдэхүүндээ загварын патент авч, тэмдэгээр хамгаалуулсан брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгч та бүхэндээ хүргэж байна.
Манай компани өдөр бүр шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчийн гарт хамгийн ойрхон худалдааны төв, зах, дэлгүүрт зориулалтын машинаар түргэн шуурхай тээвэрлэн хүргэдэг бөгөөд түгээлтийн боловсронгуй системийг удирдлага болгон ажиллаж байна.
Бид Монгол махны чанарыг дэлхийд таниулна