Гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаа, үйлчилгээ үзүүлдэг газруудад 24 цагаар шалгалт хийнэ

Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон байна. Түүнчлэн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдлээс  урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.