card

Бидний тухай буюу өнөөдрийн ХҮН ОД ХХК

Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах юм.

ТАНИЛЦУУЛГА:БИДНИЙ ТҮҮХ БУЮУ ӨНӨӨДӨРИЙН ХҮН ОД ХХК.

Хүн од ХХК нь 1992 онд анх үүсгэн байгуулагдсан.
Манай компани нь Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжин орж хүн амын хүнсний хангамжийн асуудал хурцаар тавигдаж байсан энэ үед ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн анхны компаниудын нэг юм.

Орчин үеийн мах боловсруулах техник, технологийн ололтыг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж 2000 онд нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэн улсын хэмжээнд бүрэн зогсонги байдалд ороод байсан энэхүү үйлдвэрлэлийг анхлан сэргээсэн. 2011 онд үйлдвэрлэлээ өргөжүүлэн ХБНГУ-ын тоног төхөөрөмжийг суурилуулан бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтанд оруулсан.

Бид төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй Монгол махны уг чанарыг хэвээр хадгалсан ЭКОЛОГИЙН ЦЭВЭР бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг. Мөн ариун цэвэр, эрүүл ахуйн хувьд АЮУЛГҮЙ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үйлдвэрлэлийн дамжлага бүрийн ариун цэвэр, эрүүл ахуйн хяналтыг тогтмол хийх, эгзэгтэй цэгийн хяналтын системийг хэрэгжүүлэхэд бүтээгдэхүүний чанарын алба түүний дэргэдэх дотоодын хяналтын микробиологийн лабортори чухал үүрэг гүйцэтгэдэг.

Манай компани нь 60 гаруй ажиллагчидтай, шинээр бий болгосон ARMOS брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хот орон нутгийн 400 гаруй худалдаа, үйлчилгээний цэгт өөрсдийн борлуулалтын албаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Манай байгууллага Нийслэлийн шилдэг аж ахуй нэгж, Хэрэглэгчдийн найдвартай түнш, Дүүргийн шилдэг татвар төлөгч, Ерөнхийлөгчийн нэрэмжит бүтээмжийн төвийн шагналт байгууллага бөгөөд манай хамт олны бүтээл болох “Тослог” бүтэн утлагат хиам, Үхрийн жигнэсэн мах, нөөшилсөн Хөвсгөлийн цагаан загас, элэгний нухаш, икра, “цомбон” чанамал хиам оны шилдэг бүтээгдэхүүнээр шалгарснаас гадна олон улсын болон дотоодод зохион байгуулагддаг үзэсгэлэнгээс удаа дараа шагнал хүртэж байсан.

Гадаад худалдааны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2008 онд биеэ даасан Бонмарт ХХК-ийг байгуулсан. Одоогийн байдлаар нөөшилсөн бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлож эхэлсэн, БНХАУ-д экспортлох ажил хийгдэж байна.
2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтаар “ААА” зэрэглэлийн итгэмжлэгдсэн байгууллага болсон. 2017 оноос хүнсний аюулгүй байдлын тогтолцоо НАССР-ийг нэвтрүүлсэн ба одоогоор ахисан түвшиний шатандаа амжилттай ажиллаж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бид хүнийг дээдэлж, эрчимтэй хөгжлийг бүтээнэ.

АЛСЫН ХАРАА

  • Хүн од ХХК нь 2025  он гэхэд нийгмийн хариуцлагыг  дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч олон улсын жишигт хүрсэн компани болно.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Хэрэглэгчээ дээдлэх
  • Хүн бүр бүтээлч бөгөөд хариуцлагатай байх
  • Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах
  • Хамтын ажиллагааг эрхэмлэх

УРИА

  • Амьдралд амт нэмнэ
КОМПАНИЙ БОДЛОГО, ЗОРИЛГУУД

КОМПАНИЙ БОДЛОГО, ЗОРИЛГУУД

Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.

НЭЭЛТТЭЙ ҮЙЛДВЭР

" ХҮН ОД " компаний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа

Санал хүсэлт илгээх