Гахайн мах, өөхний орцтой хиамыг хүнсэнд хэрэглэж болох уу?

НМХГ-аас өнөөдөр Цагаан сарын баярыг угтсан хяналт шалгалт болон нийслэл хотод гахайн мялзан өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт өвчний шинж тэмдэг илэрсэн 314 гахайг устгалд оруулаад байгаа аж. Мөн хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд хяналт шалгалт хийж, гахайн түүхий мах худалдаалж байсан цэгүүдийг лацдан, 3.3 тонн махыг устгалд оруулсан байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас хиам үйлдвэрлэдэг 10 ААН-ийн 40 дээжээс шинжилгээ авахад урьдчилсан байдлаар вирусийн эерэг үзүүлэлт гараагүй байгааг мөн хэллээ.

Харин гахайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолны үлдэгдлээс гахайн мялзан өвчний вирус илэрсэн тохиолдол байгааг мэдээллээ.