card

ХҮН ОД ХХК

Компаний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл,худалдаа юм.

 

ТАНИЛЦУУЛГА:БИДНИЙ ТҮҮХ БУЮУ ӨНӨӨДРИЙН ХҮН ОД ХХК

Манай компани 1992 онд байгуулагдсан бөгөөд 1994 оноос ХБНГУ-ын тоног төхөөрөмж,технологиор хиам,махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.Мөн Монгол улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтэээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж,2011 онд бүх төрлийн хиам,махан  бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтанд оруулж байв.

 

Бид төрөл бүрийн хүнсний нэмэлтгүй, химийн гаралтай консервантгүй Монгол махны уг чанарыг хэвээр хадгалсан ЭКОЛОГИЙН ЦЭВЭР бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нэн тэргүүний зорилгоо болгон ажилладаг.

Өнөөдрийн байдлаар 100 орчим хүнийг ажлын байраар хангаж

  • Мах бэлтгэл
  • Хиам
  • Нөөшилсөн махан бүтээгдэхүүн
  • Саван
  • Савлагаа
  • Чаналга
  • Экспортын бүтээгдэхүүний гэсэн үндсэн 6 цехэд 60 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Бид тогтвортой хөгжлийн гол үндэс суурь болсон байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг хөгжүүлэх,тэр дундаа хүн амыг эрүүл,аюулгүй найдвартай хүнсээр хангахаар ХАБ-ын ОУ-д мөрддөг HACCP тогтолцоог 2014 оноос нэвтрүүлэн 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдэн ажиллаж байна.

Монгол махны чанарыг дэлхийд таниулах нь манай хамт олны эрхэм зорилго.Энэ зорилгынхоо хүрээнд 2008 онд бие даасан Бонмарт ХХК-ийг байгуулж ОХУ-д нөөшилсөн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.2023 оноос HALAL аргаар төхөөрсөн махаар бэлтгэсэн мах махан бүтээгдэхүүнийг Иран болон булангийн орнууд руу экспортлох ажлыг эхлүүлсэн.Мөн дулааны аргаар боловсруулсан мах,нөөшилсөн мах,гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэн БНХАУ,БНСУ,ОХУ-д экспортлож байна.

Манай компани 2023 онд Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо Эмээлтэд 5000 м2 талбай бүхий мал төхөөрөх,мах боловсруулах үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулсан.Тус үйлдвэр нь мал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдож олон улсын Халал болон HACCP гэрчилгээгээр баталгаажсан болно.Үйлдвэрийн хүчин чадал:Хоногт 600 толгой бог мал эсвэл 150 толгой бод мал төхөөрөх,15 тн мах шулж ангилах,12 тн мах боловсруулах.Нийт 1500 тн мах хадгалах зориулалт бүхий хөргөх,хөлдөөх агуулахтай.

Түүхий эд,мах бэлтгэлийн хувьд мал төхөөрөх өөрийн үйлдвэртээ эрүүл,аюулгүй орчинд,стандартын дагуу мах бэлтгэж мах бэлтгэл-боловсруулалт-үйлдвэрлэл гэсэн нэгдсэн нэг системтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг давуу талтай.

ЭРХЭМ ЗОРИЛГО

  • Бид хүнийг дээдэлж, эрчимтэй хөгжлийг бүтээнэ.

АЛСЫН ХАРАА

  • Хүн од ХХК нь 2025  он гэхэд нийгмийн хариуцлагыг  дээд зэргээр хангасан, ногоон хөгжлийг дэмжигч олон улсын жишигт хүрсэн компани болно.

ҮНЭТ ЗҮЙЛ

  • Хэрэглэгчээ дээдлэх
  • Хүн бүр бүтээлч бөгөөд хариуцлагатай байх
  • Хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах
  • Хамтын ажиллагааг эрхэмлэх

УРИА

  • Амьдралд амт нэмнэ
КОМПАНИЙ БОДЛОГО, ЗОРИЛГУУД

КОМПАНИЙ БОДЛОГО, ЗОРИЛГУУД

АМЬДРАЛД АМТ НЭМНЭ

Бид хөгжлийг эрхэмлэгч чадварлаг ажилтнууд, хүн ба байгальд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан удирдлагын нэгдмэл тогтолцоог байнга сайжруулах замаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах, байгаль орчны бохирдлоос болон осол гэмтлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэвшүүлэн хуулийн шаардлагыг биелүүлж, нийтийн эрх ашгийг дээдлэн ажиллана.

Манай байгууллагын ажилтан бүр Монгол махны чанарыг хэвээр хадгалсан,ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН үйлдвэрлэж,хүн амын хүнсний хангамжид хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж бахархал дүүрэн ажилладаг.

НЭЭЛТТЭЙ ҮЙЛДВЭР

" ХҮН ОД " компаний бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл ажиллагаа

МАЛ ТӨХӨӨРӨХ,МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

2023 онд Эмээлтэд 5000 м2 талбай бүхий өөрийн мал төхөөрөх,мах боловсруулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

Хүчин чадал:

  • Хоногт 600 толгой бог мал  эсвэл 150 толгой бод мал төхөөрөх
  • Хоногт 15 тн мах шулж ангилах
  • Хоногт 12 тн мах боловсруулах

Хөргөх,хадгалах хүчин чадал:

Хөргөх агуулахын нэр

 Өрөөний

тоо /ш/

 Температур

       /ºC/

Эзлэхүүн Хадгалах хүчин чадал
1 Сэврээх хөргөгч      3   0ºC- -4ºC   1,174 м³   180 тонн
2 Гүн хөлдөөгч      2      -35ºC    820 м³   120 тонн
3 Хадгалах зоорь      3      -18ºC   3,862 м³   1200 тонн
  Нийт      8   5,863 м³ 1,500 тонн

 

МАЛ ТӨХӨӨРӨХ,МАХ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

Санал хүсэлт илгээх