Мах, махан бүтээгдэхүүний Итгэмжлэгдсэн сорилтын лаборатори

Мах, махан бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн сорилтын лаборатори

Тус лаборатори нь микробиологийн болон химийн сорилтын лабораторитой. Микробиологийн лаборатори нь 2010 онд байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд химийн лаборатори нь 2016 оноос үйл ажиллагаагаа жигд явуулж байна. Сорилт шинжилгээг МУ-ын стандартын арга, аргачлалын дагуу орчин үеийн багаж тоног төхөөрөмж, түргэвчилсэн тестийн аргуудтай хослуулан гүйцэтгэж байна. 2016 оноос MNS ISO/IEC 17025:2007 Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлагын дагуу лабораторийн итгэмжлэлд хамрагдах зорилго тавьж ажилласнаар 2018 онд ИТГЭМЖЛЭГДСЭН ЛАБОРАТОРИ болон үйл ажиллагаа, итгэмжлэлийн хүрээгээ улам өргөжүүлэн ажиллаж байна.

Лабораторид хийгдэж буй шинжилгээнүүд:

Лабораторийн давуу тал:

Манай лаборатори нь үндсэн түүхий эдээ хүлээн авахдаа антибиотикийн үлдэгдэлтэй эсэхийг PREMI TEST ашиглан газар дээр нь илрүүлдгээрээ давуу талтай.