НАССР Тогтолцоо

 

 

HACCP  буюу АДШЭЦХ гэж юу вэ?

НАССР – Нazard Analysis Critical Control Point буюу АДШЭЦХ- Аюулын Дүн Шинжилгээ ба Эгзэгтэй Цэгийн Хяналт

АДШЭЦХ нь олон улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын баталгаа болон хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцоо юм. Аливаа хүнсийг бэлтгэхдээ түүхий эдээс эхлэн эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглээнд хүрэх бүхий л түвшинд хүнсний аюулгүй байдлын хяналт чухал ач холбогдолтой.

НАССР тогтолцоог нэвтрүүлснээр манай компани нь үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт хяналтын эгзэгтэй цэгийг тогтоож эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аван ажиллаж байна.

Манай компани нь:

  • 2012 он БНХАУ-ын “ААА” сертификат
  • 2017 он “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”
  • 2014-2017 он Үйлдвэрлэлийн зохистой дадал GMP, GHP
  • 2017 он НАССР сертификатаа авч үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.